2011-04-22

VertNote, GenoPro-гийн тухай

Эрхэм шавь нар аа,
Та бүхэнд минь хэрэгтэй болов уу хэмээгээд багш нь "Хэрэгцээт сайтууд" буландаа VertNote, GenoPro программыг татах линкийг нэмлээ.
"GenoPro - Ургийн бичгийн программ" гэсэн холбоос дээр дараад ургийн бичиг үйлддэг программыг зааврын дагуу татаж аваарай. Монгол хэлээр ажиллах горимыг сонгох боломжтойгоороо энэ программ давуу талтай юм.
VertNote - Монгол бичгийн программ гэсэн холбоосыг ачаалж, 4shared гэсэн идэвхтэй линк дээр даран уг программыг татаж аваарай. VertNote - ийг ашиглахын тулд компьютертаа монгол бичгийн фонтууд суулгасан байх хэрэгтэй. Мөн түүнээс гадна Control panel цэсний Region and Language руу орж Mongolian (Traditional) буюу монгол бичгийг сонгон идэвжүүлэх шаардлагатай.
Та бүхэндээ амжилт хүсье

No comments:

Post a Comment