2012-04-04

Түүхийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн Түүх-Нийгмийн ухааны сургуулийн Монголын түүхийн тэнхимээс их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Түүхийн салбарын оюутны Эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 4-р сарын 25-ны Лхагва гаригт болно. Түүхчид, угсаатан судлаачид, эртний судлаачдын залуу халааг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү хурлын зорилго оршино. Илтгэлийн сэдэв, чиглэл: - Монголын түүх - Угсаатан судлал, Нийгэм соёлын антропологи - Монголчуудын уламжлалт соёл, мэдлэг ухаан - Археологи, эртний судлал - Намтар судлал, сурвалж судлал г.м. Илтгэлийг шалгаруулахад: 1. Илтгэлийн академик төвшин 2. Түүхийн сурвалж ашигласан байдал 3. Үндэслэл, нотолгоо 4. Шинэлэг санаа дэвшүүлж буй байдал 5. Судалгааны болон танин мэдэхүйн ач холбогдол 6. Бичлэгийн ур чадвар, техникийн шаардлага хангасан байдал зэрэг шалгуурыг баримтална. Илтгэлд тавигдах техникийн шаардлага: 1. Илтгэлийг A4 хэмжээтэй цаасан дээр (үсгийн хэмжээ-12, мөр хоорондын хэмжээ – single) 8-аас дээшгүй хуудсанд багтаан бичих ба ишлэл зүүлтийг тухайн хуудасны доод талд хийх, 2. Найруулга болон дүрмийн алдаагүй бичсэн байх, 3. Илтгэлийн хураангуй англи эсвэл орос хэл (150-аас илүүгүй үг) дээр байна. 4. Илтгэлийг хэвлэмэл болон файл 2 хэлбэрээр өгөх, Хугацаа • Дээр дурдсан шаардлагыг хангасан илтгэлийг 2012 оны 4-р сарын 23-ний дотор МУБИС-ийн Монголын Түүхийн тэнхим буюу МУБИС-ийн Б байрны 310 тоотод хүлээн авч, зохион байгуулах комисс эхний шатны шалгаруулалт хийнэ. • erdenetuya_u@yahoo.com, naranjargal_85@yahoo.com гэсэн email хаягаар нэгэн зэрэг attachment хийн илтгэлээ илгээж болно. • Эрдэм Шинжилгээний Бага Хурал 2010 оны 4 сарын 25-ны өдрийн 14 цагт МУБИС-ийн Хичээлийн Б байрны 304 тоотод явагдана. Урамшуулал  Мөнгөн шагнал. I байр – 1 – 50000 төгрөг II байр – 1 – 40000 төгрөг III байр – 1 – 30000 төгрөг Тусгай байр – 1 – 20000 төгрөг  Түүхийн мэргэжлийн ном сэтгүүл болон бусад урамшууллыг олгоно. МУБИС, ТНУС, Монголын Түүхийн тэнхим, Хурал зохион байгуулах комисс Харилцах утас: 99077965, 88692985, 99142973 Email: erdenetuya_u@yahoo.com, naranjargal_85@yahoo.com